Ариутгах татуургын алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Дархан-Ус Суваг ХК”-ийн Ариутгах татуургын алба жилийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Хуралд тус албаны инженер, техникийн ажилтнууд, удирдлагууд оролцож, энэ оны ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлууд, ирэх оны зорилтуудыг хэлэлцлээ.

Мөн хурлын үеэр ажилчид болон удирдлагууд бохир усны шугамын насжилт, тоног төхөөрөмжийн хомсдол, хүний нөөцийн дутагдал зэрэг асуудлыг хөндөж хэлэлцлээ.

Exit mobile version