Өвлийн улиралд хэрэглээний ус түгээх цэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэх зорилгоор “Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтан алба хаагчид мөсжилттэй тэмцэх ажлыг тогтмолжуулан, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
