НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД 4 weeks өмнө “ДАРХАН-УС СУВАГ” ХК НЬ “НЭГДҮГЭЭРТ – ХҮҮХЭД” УРИАН ДОР ВИТАМИНЖУУЛАЛТЫН БАГЦ ОЛГОЛОО “Дархан-Ус Суваг” ХК нь хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан “Нэгдүгээрт – Хүүхэд” уриан дор ажилтан, алба хаагчдынхаа 0–18 насны нийт 332 хүүхдэд витаминжуулалтын багц олголоо. Тус арга хэмжээ нь хүүхдийн дархлааг дэмжих, улирлын томуу, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд байгууллагын зүгээс ажилтнуудынхаа гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын бодит дэмжлэг юм. ”Дархан-Ус Суваг” ХК нь цаашид ч хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх болно.