/2026.02.25/-ны өдөр 05:17 цаг
Дархан хотын Төмөр хүн хөшөө орчимд байрлах Ф500 мм-ийн гол цэвэр усны шугамд үүссэн гэмтлийг засварлаж дууслаа.
“Дархан-Ус суваг” ХК-ийн шуурхай баг гэмтлийн байршил, шалтгааныг тодорхойлон шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ус хангамжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн болно.
Шугам сүлжээний найдвартай, хэвийн ажиллагаа бүрэн хангагдлаа.
